Үндэсний номын баяр есдүгээр сард Д.Сүхбаатарын талбайд болно

Жил бүрийн намар, хаврын цагт Үндэсний номын баяр нийслэлийн төв талбайд болдог уламжлалтай. Энэ удаагийн номын баярыг есдүгээр сарын 16-18-нд зохион байгуулахаар товложээ.

Үндэсний номын баяраар ховор, хуучны номын болон зохиолчдын шинэ, шилдэг уран бүтээлийн худалдаа болдог билээ. Түүнчлэн энэ жилийн номын баярын зохион байгуулалтыг сайжруулахаар олон нийтээс судалгаа авч эхэлсэн байна.

Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний арга хэмжээ бөгөөд дунджаар 50,000 хүн зорин ирдэг байна. Тэдний 50 хувь нь залуус байдаг бол 30 хувь нь багачууд, 20 хувь нь ахмадууд байдаг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *